Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Л.Дүйнхэржав: Энэ жилийн ургац хураалтад шатахуун хангалттай хүрэлцэнэ
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал
-ТЭДС-гийн буудай хадгалах элеваторт өнөөдрийн байдлаар хэдэн тонн буудайн үлдээд байгаа вэ?
-Манай сан нийтдээ 110 мянган тонн буудай хадгалах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны буудайн үлдэгдэл 60 мянга гаруй тонн байгаа. Үлдэгдэл буудайгаа удахгүй борлуулна. Хоёр сарын хугацаанд энэ үлдсэн буудайгаа борлуулчихвал шинэ ургацаа хүлээн авах боломжтой.
-Ургац хураах үед иргэд, аж ахуйн нэгжид шатахуун олгох уу?
-Ургац хураах үед шатахууны дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Энэ намар ургац хураахад 3500 тонн шатахуун хэрэгтэй байгаа. Бид 50 хувийн урьдчилгаа өгөөд 50 хувийг дараа нь өгөх нөхцөлтэйгээр шатахуун олгохоор төлөвлөсөн. Аж ахуйн нэгж, иргэд шатахуун олгох хүсэлт тавьж байгаа. Удахгүй үүнийг шийднэ.
-Шатахууны хүрэлцээ ямар байх бол?
-Шатахууны хангамжийн талаар Нефтийн компаниудтай гэрээ хийж авдаг. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 15 хоногийн нөөц байна гэсэн мэдээ авлаа. Цаашдаа шатахуун нэмж орж ирж байгаа. Тиймээс энэ жилийн хувьд шатахуун хангалттай хүрэлцэх  байх.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан