Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс Мексикийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеротой өнөөдөр утсаар ярив.

Тэрээр Монгол болон Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг онцолжээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол, спорт, худалдаа, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.

Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеро Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол-Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан