Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЭМЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал байгааг ТББ-уудын төлөөлөл хэлж байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм, тариа, тос зэрэг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх жагсаалтад байдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хэн нэгний тусламжгүйгээр зорчих боломж нөхцөл хангагдаагүй. Тусгай шаардлагад хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүн хилээр орж ирэх нь хязгаарлагдсантай холбоотойгоор сүүлийн үед хангалт хүрэлцээ муудах, үнэ нь нэмэгдэх зэрэг асуудал гарч байгаа зэрэг олон асуудлыг ярьжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийх ажил маш их байгаа. Үүнд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг эрүүл мэндийн сайд хэлсэн.

Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах. Мөн хуучны барилга байгууламжуудаа ч шинэчлэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажил нэн тэргүүний зорилтод туссан гэдгийг хэллээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардагддаг тусгай хэрэгцээт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолсон талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан