Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Хальтиргаа гулгааг арилгах зориулалттай тусгай бодис нэмж худалдан авахад 940 сая төгрөг төсөвлөнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг танилцуулж ажил эрчимжүүлэхийг Инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа газрууд, дүүргийн засаг дарга нарт үүрэг болгожээ.  

Тэр дундаа хотын гол гудамж зам талбай, алслагдсан зам, замын байгууламжийн хальтиргаа гулгааг арилгах зориулалттай 2000 тн тусгай бодис нэмж худалдан авахад шаардагдах 940 сая төгрөг, өвөл хүндэрч болзошүй 14 сургууль, цэцэрлэгийн 723,0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус тэмдэглэлээр үүрэг болголоо.

Мөн НОК-оос үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар шинэчлэл, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил, хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулах шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга байгууламж, шугам сүлжээний ажлын зураг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар хянуулах, барилга байгууламж ашиглалтад авах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллагыг оролцуулах зэрэг бодлогын томоохон асуудлуудыг шийдвэрлэхээр болов.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан