Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ачаа тээш алдагдсан, эвдэрсэн гэх гомдол байвал доорх сувгуудаар хандаарай

МИАТ ТӨХК нь УОК-ийн шийдвэрийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 48 тусгай үүргийн нислэг үйлдээд байна.

Олон нийтийн сүлжээнд тусгай үүргийн нислэгээр ирсэн зарим зорчигчид “МИАТ компани зорчигчдын ачаанаас эд зүйл хулгай хийдэг” гэсэн утга бүхий мэдээлэл оруулж компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлөхүйц, зорчигчдод үл итгэлцлэл үүсгэх мэдээлэл тавигдаж байгаа асуудлыг судалж үзэхэд Үйлчилгээний чанар, стандартын хэлтсийн 7004-9967 утсаар болон customerservice@miat.com хаягаар ачаа тээш алга болсон, гэмтсэн тухай албан ёсны гомдол 06 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэгдээгүй байна.

Зорчигчдын ачаа тээш нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын харьяа Гаалийн баталгаат агуулахад 24 цагийн камерийн хяналт дор хадгалагдаж байгаа тул шаардлагатай тохиолдолд хянан шалгах бүрэн боломжтой.

Хэрэв танд ачаа тээш алдагдсан болон эвдэрсэн гэх гомдол байвал доорх сувгуудаар хандаж бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье!

Хамтдаа хямралыг даван туулцгаая.

1 Сэтгэгдэл
Ирж буй хүмүүсд маш их хариуцлагатай хандаж ариутгалын ажлыг сайн хийж байгааг харлаа. Баярлалаа. Ачаа тээшийн хувьд хувь хүн өөрөө аваад л явах хэрэгтэй шүү дээ. Хадгалаад ... ар гэрийнхэнд нь өгнө гэдэг хувилбар зөв шийдэл биш шүү. Эмээгийн авч ирсэн бэлэг нь хорионоос өмнө сонин биш болчихсон байна. Яг гэртээ орход жижгүүд эмээгээсээ бэлэг харан шүү дээ... тэгээд юу гэх юм. Та нар надгүйгээр аваад хэрэглээ биз дээ. Одоо эмээд нь юм байхгүй гэх үү?
Хамгийн их уншсан