Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Уурхайн нурангид дарагдсан иргэний биеийн байдал тогтвортой байна

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж,  тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний 13:00 цагт хүлээн авсан.

Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал нь тогтвортой байна.

Харин 08.17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан