Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хоёр иргэн амь насаа алдсан эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхаарууллаа

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бөгөөд шинжилгээгээр "сөрөг” буюу тарваган тахал өвчний халдвар илрээгүй байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан 1 иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудтай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, хоёр ч иргэн амь насаа алдаад байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан