Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг маргааш шүүнэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо, нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 14 цагаас шүүнэ. Өнөөдөр 11:30 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд тэднийг урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшилсон байна.
Энэ дагуу иргэн Б.Батболдоос тодруулахад ”Өнөөдөр урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Прокурорын талаас биднийг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,  прокурорын биед халдсан мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэдэг хэргийг тулгаад байгаа. Гэвч бодит байдал дээр биднийг заавал шоронд суулгаж, ял өгөхийн тулд хийж байгаа гүтгэлэг гэж ойлгож болно. Прокурорын биед халдаагүй гэдгийг О.Мөнхбаатар өөрөө нотолж, гомдолгүй гэдгээ мэдэгдсэн байсаар атал прокурорын байгууллага нь түүний өмнөөс дур мэдэж эрүү үүсгэсэн. Хууль хүчний байгууллага энэ мэтчилэнгээр ард иргэдээ хэлмэгдүүлэхээ хэзээ зогсоох бол гэж хүлээж байна. Прокурорын байгууллагын гадаа жагссан хүмүүс нь Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн эрхээ эдэлснийхээ төлөө ийнхүү эрүүгийн хэргээр буруутгагдаад байна” гэв.
Тэднийг энэ сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг хойшлуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан