Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг хэлэв.  

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:

“Атар-4”  тариалангийн тогтвортой хөгжлийн аян,

·  2020 онд  117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж,цаашид 200 сая литрт хүргэх

·  Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад  200 мянган  тонн гурил экспортох

·  Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх 

·  2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид  бүрэн хангах.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,

·  Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх

·  Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх

·  10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өсөх

·  Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк. 3 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр 

ашиглалтад оруулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

3 Сэтгэгдэл
Naad Undram gedeg durakaa hol bailgaaarai. Eronkhii saidaa Yu ch medekhgui baij ikh demii yum yarikh yum
Байгаль экологийн асуудлыг маш нарийн тооцох хэрэгтэй. Гадаадад гурил экспортлох бодлого бол маш буруу, эмзэг хөрстэй, импортын бензин шатахуунтай монгол улсад огт таарахгүй бодлого
Төмөр замаар, вагоноор явсан шүү гэдгийг батлах гэснүү, би МАН-ы талд, артай хүн шүү гэдгээ хэсэг хүмүүст харуулах гэснүү Жигжиднямаа
Хамгийн их уншсан