Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаа гэдгээ Шадар сайд илэрхийллээ.

2021 онд тэмдэглэлт ой, арга хэмжээгээр дүүрэн жил болох гэж байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тус тус тохиож байгаа. Дипломат харилцааны 100 жилийн ойг манай улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

100 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга - 2021” арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа хийхээр оросын талтай хамтран ажиллах төлөвтэй байгаа тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд Худалдааны төлөөлөгчийн газрын институцийн үйл ажиллагаа сэргэж байгаад сэтгэл хангалуун байгааг Шадар сайд дурдсан. Худалдааны төлөөлөгчийн газрууд Монгол, Оросын худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд тодорхой нааштай өөрчлөлт авчрах ёстой гэж харж байна. Улаанбаатар дахь Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж байгаа гэдгээ ч илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан