Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭХЭМҮТ-д угаартсан 7 хүүхэд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1334 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103 утсанд 1799 дуудлага холбогдсоноос хүүдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна.

Есдүгээр сарын 25-ны өдөр нийт 4512 хүн амбулаториор үйлчлүүлсэний 29 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 25-ны өдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2687 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өдөр нийт 195 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 122 мэс засал байв. ГССҮТ-д 406 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн ЭХЭМҮТ-д угаартсан 7 хүүхэд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан