Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
“Мон-Ирээдүй”, ХХК “Best shoes”ХХК , “Дархан Нэхий” ХК-нд олон улсын чанарын стандартын гэрчилгээ гардлаа

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангасан түүхий эд бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлж нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг сайжруулсан “Мон-Ирээдүй”, ХХК “Best shoes”ХХК , “Дархан Нэхий” ХК-нд өнөөдөр "ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо” стандартын гэрчилгээг ХХААХҮ-ийн яаманд гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга М.Дондогдорж, ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн зохицуулагч Т.Энхжаргал, “Мон-Ирээдүй” ХХК, “Best shoes” “Дархан нэхий” компанийн удирдлагууд болон хамт олон оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн нэг хэсэг болох Хөдөө аж ахуйн Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд хувийн хэвшлийн идэвхи санаачилга, төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог арьс шир боловсруулах үйлдвэрт нэвтрүүлж олон улсын түвшинд хүргэхийн тулд 6 сарын турш шаардлагатай сургалт, зөвлөгөө өгч, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэн бүх ажилтан ажиллагсдыг хамруулсан ба “Мон-Ирээдүй” ХХК арьс шир боловсруулах үйлдвэр, “Best shoes” ХХК гутлын үйлдвэр, “Дархан нэхий” ХК нэхий, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн удирдлага, ажилтнууд бүгд идэвхи санаачлагатай оролцож ажилласны үр дүнд олон улсын түвшинд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо (ISO 9001:2015), үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) нэвтрүүллээ.

2 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан