Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“ХУРИМТЛУУЛАХ ХЯЛБАРХАН” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана

Аливаа хүн мөнгөө хуримтлуулах, орлогоо зөв хуваарилаж зарцуулах, санхүүгийн сахилга баттай байж сурах нь ирээдүйд үүсэж болох эрсдэлд бэлтгэлтэй байхаар зогсохгүй үр ашиггүй гарах мөнгөн урсгалыг багасгаж, цаашлаад амьдралын хэмнэлдээ зөв зуршлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Иймээс ч банкны салбар иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн нэг нь болох “Дэлхийн хуримтлалын өдөр 2020”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хуримтлуулах хялбархан” нээлттэй өдөрлөг 10-р сарын 31-ний өдрийн 11:00 - 15:00 цагийн хооронд Блю Скай тауэрийн 3 давхарт байрлах “Даймонд” болон “Кристал” танхимд болох гэж байна.

Тус өдөрлөгийн үеэр Гэр бүл буюу 7-18 насны хүүхэдтэй эцэг эхчүүддээ зориулан хүүхдүүддээ хуримтлалыг багаас нь хэрхэн хэвшүүлэх, санхүүгийн боловсролыг хэрхэн олгох, Герман улсад эцэг эхчүүд хэрхэн хуримтлалын зуршлыг зааж өгдөг туршлага гэх мэт агуулгыг багтаасан сонирхолтой илтгэлүүдээс танилцуулах юм.

Харин оюутан залуустаа зориулан санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга бат яагаад чухал болох, хэрхэн өөрсөддөө хэвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд Комедиан Н.Амаржин, Б.Идэр-Од нар яриа хийхээс гадна Вандэбо, Wasabies, С.Марал-Од гэх мэт залуу уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирэх болно.

Өдөрлөг ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд оролцогчийн тоо хязгаартай тул Та бүхэн https://www.facebook.com/events/1033489450407499/ линкээр хүсэлтээ ирүүлж бүртгүүлээрэй.

Банкны салбарын санаачлан эхлүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр” арга хэмжээ Монгол Улсад өдгөө 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Энэ оны хувьд Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

                                                      МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан