Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Лхагвасүрэн:Найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй, зээлийн хүүг 6 хувь болгосноор байрны үнэ өсөхгүй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсан билээ.

Манай улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо бэхжиж, хөгжих ёстой гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийн үеэр онцолсон юм. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй. 

Нэг. Монголбанк, МУ-ын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

Хоёр. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэгдэж нийт найман заалттай болсон. 

Заалтуудаас онцолбол,

- 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах

- Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах

- Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Мөн эрсдлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө./

- Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих

- Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгох санал тавьсан.

- УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг  боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан” хэмээн хэллээ.

"ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭЭД АВЧ ЯВАХ ТӨРИЙН ИНСТИТУТ БАЙХГҮЙ УЧРААС ЯАХ Ч АРГАГҮЙ ТӨВ БАНКНЫ ЗҮГЭЭС ОРОЛЦООД ЯВЖ БАЙНА"

 

Түүнчлэн "Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас яах ч аргагүй Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлье гэж бодож байгаа. Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана" гэлээ. 

 

1 Сэтгэгдэл
2011 онд авсан 20 хувийн хүүтэй зээлийг одоо болтол орлого багатай ипотект орох болзол хангахгүй байна найдваргүй гээд 20 хувийн хүү төлүүлж байгаа нь зөв үү.
Хамгийн их уншсан