Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дүгэржав: 10 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Ховд аймгийн Засаг дарга Д.Дүгэржав өөрийн цахим хуудсаараа дамжуулан “10 иргэний шинжилгээний хариу "СӨРӨГ" гарлаа" гэсэн мэдээллийг өглөө. Тэрбээр “Өчигдөр /2020.11.15/ УБ хотоос гарсан ачааны автобусанд туулайчилж ирсэн 10 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. БОЭТ-ийн лабораторит хийсэн PCR шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа. Бүгд сөрөг буюу Коронавирус илрээгүй гэдгийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд албан ёсоор мэдээлж байна.

Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласан Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлье. Илүү их хичээж, хариуцлагатай ажиллах анхааруулга өгч байгааг мартаж болохгүй гэдгийг дахин сануулъя.

Дэлхий нийтэд аюул дагуулж буй Ковид-19 цар тахлын халдварын энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж гагцхүү албан ёсны эх сурвалжтай мэдээлэл авч байхыг хүсье” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан