Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх төрлийн будаа, өвс тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудлыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын гаралтай өвс тэжээлийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал багтсан юм.

Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21