Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа тусгахыг шаардлаа

Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.

Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар Шадар сайд Я.Содбаатарт өнөөдөр /2020.12.02/ хүлээлгэн өгөв. Ийнхүү зөвлөмж хүргүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хөл хорионы үеийн сөрөг нөлөөг бууруулах зорилготой гэдгийг гишүүд тайлбарлав. Ардчилсан намын бүлгийн зөвлөмжид, чанаргүй зээлийг худалдан авах зэргээр санхүүгийн оновчтой бодлого боловсруулах, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах асуудлыг тусгалаа. Мөн хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах, цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсадыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан арга хэмжээ авч ажиллах ёстой.

Түүнчлэн үйл ажиллагаандаа олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи ашиглан халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх. Ямар ч нөхцөл байдал үүссэн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг үйл ажиллагаандаа анхаарах нь зүйтэйг дурджээ.

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан