Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зайнаас золголт хийх 5 боломж

Сар шинийн өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараад байгаа энэ жилийн хувьд та бид гэр бүлийнхэнтэйгээ биечлэн золголт хийлгүй, улс даяараа гэртээ, золголтоо зайнаас хийсэн нэгэн өвөрмөц цагаан сарыг угтах гэж байна. Тэр ч утгаараа манай улсад энэ жил “Дижиталаар золгосон Дижитал цагаан сар” тохиож буй. Дижиталаар золголт хэрхэн хийх вэ гэж үү? Танд хамгийн хялбараар хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй “Дижитал золголт”-ын аргуудыг санал болгоё.

ДИЖИТАЛ ЗОЛГОЛТ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ АППЛИКЭЙШНҮҮД

Технологийн хөгжлийн ачаар бид одоо дэлхийн хаанаас ч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хүссэн үедээ дуудлага хийн дүрсээ харан ярилцах боломжтой болсон цаг үед амьдарч байна. Тиймээс энэ жилийн цагаан сараар очин золгож чадахгүй нь гэж санаа зоволгүй халаасанд багтдаг жижигхэн төхөөрөмж болох гар утсаараа золголтоо шийдэх бүрэн боломж бий. 

Фэйсбүүк мессэнжэр: Хүн бүр фэйсбүүк хаягтай болсон энэ үед видео дуудлага хийх хамгийн түгээмэл бас хялбар арга бол Фэйсбүүкийн мессэнжэр чатны аппликэйшн юм. Нэг дор 8 хүн дүрсээ харан видео дуудлага хийх боломжтой.

Инстаграм чат :Түлхүү залуусын хэрэглээ болсон Инстаграм нь мөн л нэг дор олуулаа холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжийг олгоно. Магадгүй фэйсбүүк мессэнжэрээс дүрсний чанар болон нэмэлт функцуудээрээ илүү гэдгээр нь уг платформыг сонгож болох юм.

 

 Viber :Хэрэв та чатны аюулгүй байдалд, чатаар харьцаж буй мэдээлэл алдагдахаас эмээдэг бол аюулгүй байдлаараа хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авсаар ирсэн энэхүү аппликэйшнийг хэрэглэхийг санал болгоё. Мөн л олуулаа холбогдох боломжтой.

 

Zoom :Найз нөхдөөрөө, гэр бүл хамаатан саднуудаараа бүгд энд тэндээс холбогдон олуулаа онлайнаар бие биенийхээ амар мэндийг эрж дижиталаар золгох гэж байна уу? Тэгвэл хэрэглээгээрээ тэргүүлж буй Zoom аппликэйшнийг ашиглаарай. Нэг дор 100 хүн холбогдох боломжтой тул байгууллага, хамт олны золгоонд ч хамгийн тохиромжтой.

 

SocialPay :Дээрх аппликэйшнүүд шиг видео дуудлага хийх зориулалтгүй ч, мөн эдгээр аппликэйшнд байдаггүй чухал тохиргоо зөвхөн SocialPay-д байдаг нь ямар ч шимтгэлгүйгээр гэр бүлийнхэн рүүгээ Дижиталаар золголтын мөнгөн бэлэг барьж, амар мэндийг нь асуух Бэлэг үйлчилгээ юм. Олон оронтой дансны дугаарыг халж, хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулаад л мөнгөн дүнгээ бичээд илгээх товчийг дарснаар хормын төдийд гүйлгээ хийгддэгээрээ хамгийн хялбар, хамгийн хурдан гэх өндөр үнэлгээг хэрэглэгчдээсээ авсан аппликэйшн. Биеэр очин золгож чадахгүй ч аав, ээж, ахмад настнаа хүндлэн золголтын мөнгө шилжүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү аппликэйнийг зөвлөж байна.

SocialPay-ээр бэлэг шилжүүлэх заавар :

 

Хамгийн их уншсан