Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Н.Гантөмөр: Хорооллуудыг цогцолбор хэлбэрээр шийднэ
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Үүнийг хотын зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?
-Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь яах аргагүй санаа зовоосон асуудал. Нэг сургууль гэхэд гурван ээлжээр хичээллэж байх жишээтэй. Иймд шинээр баригдаж буй хорооллуудыг сургууль, цэцэрлэгтэй цогцолбор хэлбэрээр баримаар байгаа юм. Дээр нь, ойр орчимд нь ногоон байгууламж түлхүү хийх хэрэгтэй.
-Таны бодлоор энэ гачигдлаас гарахын тулд ямар ажил хийвэл зүгээр гэж бодож байна вэ?
-УИХ-ын эмэгтэй гишүүд болон МҮЭХ-ноос нэг гишүүн нэг цэцэрлэг барья гэж уриалга гаргасан байна билээ. Энэ санаачилга олон нийтээс их дэмжлэг авах байх аа. Харин нийслэлийн хувьд газрын асуудлыг нь шийдэх хэрэгтэй юм. Энэ талаар анхаарч ажиллана.
-Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажлыг хот төлөвлөлтөд хэрхэн зохион байгуулахаар тусгасан юм бэ?
-Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбохын тулд 30 жилийн хугацаатай моргейжийн зээлд хамруулна. Эхний ээлжинд нэг загвар барьж хийгээд иймэрхүү тохижилттой, дулаахан байшин болох нь байна шүү гэж харуулмаар байгаа юм. Тэгэхгүй бол нүдээрээ хараагүй цагт иргэд итгэхгүй л дээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.-Нийслэлд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Үүнийг хотын зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

0 Сэтгэгдэл