Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энхболд:Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай

Эрүүл мэндийн сайд С.Энхболд яг одоо Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг вакцины анхны тунгаа тариулж байна. Энэтхэг улсаас авчирсан Астразенека вакциныг тариулж байгаа бөгөөд 28 хоногийн хугацаатай хоёр тунгаар тариулна. 


"Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан