Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гамшгийн хохиролд 7.1 тэрбум төгрөг гаргана
Улсын онцгой комиссын өнөөдөр болсон хуралдаанаар өнгөрсөн долдугаар сар хүртэлх хугацаанд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн талаар авч хэлэлцлээ. Гамшгийн улмаас Архангай, Баян-Өлгий, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймагт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах нийт 7.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
Дээрх аймгуудын өндөр хүчдэлийн болон цахилгааны тулгуур багана унасныг засах, улсын чанартай автозам, үерийн далан, гүүр эвдэрснийг засварлахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх нарт Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Д.Тэрбишдагва даалгав.
Хуралдаанаар мөн ургац хураалтын талаар ярилцсан. Тарианы болц удаан байгаагаас ургац хураалт удаашрах, энэ сард цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул иргэд, тариаланчид, байгууллага аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй эрсдэл хохирлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад комиссын дарга үүрэг болгосон юм.
Онцгой комиссын гишүүдээс төрийн өмчийг даатгалд хамруулах, гамшгийн үнэлгээ хийх мэргэжлийн ажлын хэсэг байгуулах, Онцгой байдлын Ерөнхий газар гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах нь зүйтэй зэрэг санал гарсан байна.
Н.Энхболор



 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан