Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦЕГ-ын дарга Б.Билэгт анги салбарууддаа үүрэг өгчээ
Шинэчлэлийн Засгийн газрын үед ЦЕГ-ын удирдах хүнээр Б.Билэгт томилоод хоёр хонож байна. Б.Билэгтийн хувьд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Дотоодын цэргийн бүх анги салбарын удирдлагуудтай уулзаж цаашид хэрхэн ажиллах тухай чиглэл өгчээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын болон цагдаагийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар танилцуулсан байна.
Тэрээр, дараахь үүрэг даалгаврыг өгчээ.
1.    Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болох
2.    Цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг байхын тулд мэдээлэл, дуудлага хүлээн авдаг суваг, холбооны системийг боловсронгуй болгох
3.    Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд цагдаагийн байгууллагын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгааг хангах арга хэмжээ авах
4.    Цагдаагийн байгууллагын алба хаагчийн бүхий л үйл ажиллагааг хууль, журмын дагуу стандартчилалтай болгож, шуурхай идэвхтэй болгох үр дүнг хангах,
5.    Цагдаагийн байгууллагын удирдах ажилтан нь манлайлал, ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх ёстой зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн цагдаагийн алба хаагчийн сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах,  гадаад харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан