АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
13 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 09:00-15:21 цагийн хооронд 13 байршилд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Тус найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо. Тодруулбал,
Худалдаа үйлчилгээний зориулалтаар:
- Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га,
- Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га,
Үйлдвэрлэлийн зориулалтаар:
- Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га,
Үүрэн холбооны станцын зориулалтаар :
- Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м²,
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м²,
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²,
Шатахуун түгээх станцын зориулалтаар:
- Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2га,
Орон сууцны зориулалтаар
- Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус ялагч тодорсон байна.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
0 Сэтгэгдэл






















