Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Багануурынхан дүүргээ хот болгохыг хүсэв
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар энэ сарын 4-нд Багануур дүүрэгт ажиллаж Засаг даргын Тамгын газар болон тавдугаар хорооны ажилтай танилцаж дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр нийслэлд хийж буй цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээлэл өгч гэр хорооллыг амины тохилог сууцтай болгох ажил нэлээн өргөн далайцтай явж байгаа, дахин төлөвлөлт зайлшгүй хийх хэрэгтэй, 2013 онд 40.000 айл өрх гэр хороололд амины тохилог сууцанд амьдарна, энэ ажилд иргэдээ татан оролцуулна гээд иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад оролцсон иргэд хотын даргын хийж хэрэгжүүлж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Багануур дүүргийг хөгжүүлэх, бие даасан хот болгох тухай асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ. Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад тусгасан байгааг дурдаад, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж буйгаа хэлжээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар энэ сарын 4-нд Багануур дүүрэгт ажиллаж Засаг даргын Тамгын газар болон тавдугаар хорооны ажилтай танилцаж дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр нийслэлд хийж буй цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээлэл өгч гэр хорооллыг амины тохилог сууцтай болгох ажил нэлээн өргөн далайцтай явж байгаа, дахин төлөвлөлт зайлшгүй хийх хэрэгтэй, 2013 онд 40.000 айл өрх гэр хороололд амины тохилог сууцанд амьдарна, энэ ажилд иргэдээ татан оролцуулна гээд иргэдийн санал хүсэлтийг сонслоо.Уулзалтад оролцсон иргэд хотын даргын хийж хэрэгжүүлж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Багануур дүүргийг хөгжүүлэх, бие даасан хот болгох тухай асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ. Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад тусгасан байгааг дурдаад, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж буйгаа хэлжээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл























