Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХЖШ-ын даргыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагналаа

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг “Цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнасныг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын атташе, хурандаа П.Г.Анисов гардуулан өглөө. Хурандаа П.Г.Анисов “Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлж энэхүү хүндтэй медалиа ирүүлснийг танд гардуулан өгч байгаадаа баяртай байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг илгээн оролцуулсанд баярлалаа” гээд хоёр улсын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, “Олон улсын цэргийн наадам”-ын төрлүүд болох “Аравт-2021”, “Цэргийн авто ралли-2021” уралдааныг энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулахтай холбоотойгоор санал солилцож, зарим чиглэлүүдээ тодотгосон юм. Уулзалтад Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр байлцсан юм.

Эх сурвалж:ЗХЖШ

5 Сэтгэгдэл
Баяр хүргье. Шилдэг мэргэжлийн ажилтан. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье
Энэ нөхөр юу хийсэн гэж шагнуулж байгаа юм бэ
Ylaltiin bayr bidnii bayr gj oilgdog yagaad gevel mongolchuud setgel zurheere ed matiral buh zuileere daitsan oros shig jagsaj hiihgui ch gesen zuragtaar ur hoichdoo ene tuuhiig gants 5 sqr 8 nd uzuul haruulqh estoi gj bodoj bn
Yu hiisen yum.heden tsegeg ni amia aldaad baihad zailah heregtei battulgaa dagaad..
Yasan gej shagnuul
Хамгийн их уншсан