Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ИРГЭДИЙН ХУВЬЦАААНЫ 1,5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ОЙРЫН ҮЕД ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд оролцсон гишүүд өөрсдийн санал, тойрогт нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч зогсонги байдалд орсон ажлууд, нийслэлийн авто замын засварын хөрөнгө шийдэгдэхгүй байгаа талаар асууж лавласан юм.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгож, баталгааг нь төр даахаар хуульчилсан. Уг асуудлаас болж Зээлийн батлан даалтын санд хөрөнгө бүрдүүлэхэд хүндрэл гарч, дээрх хууль хэрэгжихгүйд хүрчээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Хууль хэрэгжүүлэхэд бүх боломжоо ашиглан ажиллах болно” гэсэн амлалт өглөө. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ёстой авто замын ажлууд юунаас болж саатсан, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргах боломжтой эсэх талаар асуухад Сангийн сайд “Төсөв маш хүнд байгаа. Өнөөдөр орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан. Бараг өдөр тутмынхаа зарлагыг даахааргүй болсон. Нэг үгээр хэлбэл, ямар ч сонголтгүй болчихсон суугаа. Төсөв хүнд байхад Хөгжлийн банкинд 600 сая ам.доллар эргэлтэд орохгүй хэвтэж байдаг. Тэгсэн атлаа өдөр бүр 120 сая төгрөг хүүнд төлж байгаа гээд тоочвол зовлон их. Ийм үед авто зам барихад шаардлагатай байгаа 70-90 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгавал алдагдал таван хувиас дээш гарна” хэмээн учирлалаа.
Мөн 1.5 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авна гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг олгоход 1.5 их наяд төгрөг шаардлагатай. Иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг ойрын үед шийдэх бололцоогүй учир эргэж харах тухай саналаа бэлтгэж байгаа ажээ.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг боловсруулах, ажлын хэсгийн саналыг дэмжих эсэхийг шийдэв. Оруулж ирсэн бүх санал унасангүй, төсөлд тусгагдахаар болсон юм.

0 Сэтгэгдэл