Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Төгс гүрэн” компанийнхан уснаас хуурай гарах аргаа хайж эхэллээ

Золгүйгээр амиа алдсан 12 настай охины үхэлд хэн буруутай вэ. Буруутай этгээдүүдийг тогтоохоор хууль хяналтынхан болоод Улаанбаатар хотын удирдлагууд морио эмээлчихээд байна. Хууль хяналтынхны хувьд уг барилгатай холбоотой гүйцэтгэгч, захиалагч, бараа материал нийлүүлэгч гээд бүхий л талын хүмүүсээс мэдүүлэг авч эхлээд байгаа. Харин Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд тухайн барилга барих газрын зөвшөөрлийг өгсөн, барилгын ажилд хяналт тавьж, зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж зогсоогоогүй эрх бүхий хүмүүсийг ажил, албан тушаалаас нь холдуулах арга хэмжээг авч эхэллээ. Тухайлбал, дүүргийнх нь газар нутаг осол гарсан Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах санал, хүсэлтээ хүргүүлсэн. Мөн НМХГ-ын дарга хэмээх мөнгөний уурхай, зөөлөн сэнтийд олон жил тухалсан Л.Бямбасүрэнг огцруулах шийдвэр гаргалаа. Ийн тал талд хөдөлж эхэлж байхад энэ барилгатай холбоотой компаниуд уснаас аль болох цэвэрхэн гарах арга саам хайж, нэг нэгэн рүүгээ буруугаа чихэж байна. Эл барилгын хувьд 13 давхар баригдаж, нэг хоёрдугаар давхартаа эмнэлэг, үйлчилгээний газар байгуулах бол дээшээ орон сууц байх зориулалттай. Барилгыг “MUDI” гэгч компани захиалж “Төгс гүрэн” компани гүйцэтгэж байгаа. “MUDI” компанийн хувьд бид зөвхөн захиалагч, хөрөнгө оруулагч тал. Барилгын ажлыг “Төгс гүрэн” хариуцан барьж байгаа. Барилгын талбайд ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд “Төгс гүрэн” хариуцах ёстой гэж гэрээнд тусгасан тухай өгүүлж өөрсдийгөө тойргийн захад байрлуулж буй. Тэгвэл өнөөдөр уг барилгыг барьж байгаа “Төгс гүрэн” компанийн Ерөнхий захирал Д.Болд, хуулийн зөвлөх Б.Баяржаргал нар мэдээлэл хийлээ. Тус компанийн удирдлагуудын хэлж байгаагаар хувьд “MUDI” компанитай барилга барих гэрээг энэ оны зургадугаар сарын 21-нд хийж ажлаа эхлүүлжээ. Тэд барилга зураг төслийн дагуу хийж байгаа гэж тайлбарлав. Харин энэ ослын тухайд гэвэл тухайн барилгад бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн “Премиум конкрет” компанийн эзэмшлийн машин унасан. Энэ машин нь барилгын гүйцэтгэгчид огт хамаагүй. Тусгай тоног төхөөрөмж учраас тухайн компани нь л хариуцах ёстой гэдэг байдлаар “Төгс гүрэн” компанийн удирдлагууд тайлбар хийлээ. Тэдний хийсэн тайлбараас харвал энэ осолд бетон зуурмаг нийлүүлэгч компани буруутай гэх. Гэхдээ гүйцэтгэгч компанийнхан захиалагчтай гэрээ хийсэн гэрээндээ барилгын талбайд гарсан осол аваарыг 100 хувь хариуцна гэж заасан аж. Гэтэл уг машин барилгын талбайд байгаагүй гэдэг байдлаар тэд бас л бултсан өнгө аястай мэдээллийг хийлээ. Энэ мэтээр уг барилгатай холбоотой компаниуд уснаас хуурай гарах аргаа хайсаар байна. Тэгвэл замын гарцаар ээж, найзтайгаа хөтлөлцөөд явж байсан бяцхан охины үхэлд хэн буруутай юм бэ?

Г.Даваа
0 Сэтгэгдэл