Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа

Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Харин энэ сарын 07-ны өдөр  “Дижитал шилжилт” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын захирал Э.Уянга, төслийн менежер, багш Б.Цоморлог нар уригдан дижитал шилжилтийн тухай ерөнхий ойлголт, үндсэн чиглэлүүд болон дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.

Түүнчлэн “Дижитал шилжилт” цахим сургалтын  үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ боломжуудыг санал болгож, Голомт банкны “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн бүтээгдэхүүнийг давхар танилцууллаа. Уг зээл нь эмэгтэйчүүдийн эрхлэн гаргаж буй бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүнюм.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтын 5 дахь дугаар ийнхүү үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Бизнес эрхлэгч эмэгтэй та Голомт банкнаас хэрэгжүүлэх дараа дараагийн арга хэмжээтэй хамт байгаарай.

Хамгийн их уншсан