Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦЕГ-ын дарга Б.Билэгт цагдаагийнхны ажилтай танилцлаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адьяабазар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар амралтын өдрүүдэд цагдаагийнхны ажилтай танилцлаа. Ингэхдээ тэд гэмт хэрэг, хэв журмын зөрчил ихээр гардаг Сонгино-Хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хороололд цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа Баянхошуу, Дамбадаржаа, Шар хадны цагдаагийн тасаг, Албадан саатуулах баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байрны ажилтай танилцсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга ажил үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, ажлын нөхцөл, хангалт, ахуй амьдралынх нь талаар албан хаагчидтай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсч, үүрэг чиглэл өгчээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адьяабазар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар амралтын өдрүүдэд цагдаагийнхны ажилтай танилцлаа. Ингэхдээ тэд гэмт хэрэг, хэв журмын зөрчил ихээр гардаг Сонгино-Хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хороололд цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа Баянхошуу, Дамбадаржаа, Шар хадны цагдаагийн тасаг, Албадан саатуулах баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байрны ажилтай танилцсан байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга ажил үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, ажлын нөхцөл, хангалт, ахуй амьдралынх нь талаар албан хаагчидтай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсч, үүрэг чиглэл өгчээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл























