Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хэлмэгдэгсдийг хүндэтгэн авто машинууд гэрлээ асааж явна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог. Маргааш болох эл ойн өдөр Сонгинохайрхан ууланд буй хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон, Монголын улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нар нь хүндэтгэл үзүүлэх юм байна.
1922-1939 онд олон мянган гэмгүй хүнийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, буудан хороож байсаныг тогтоосон учир 1990 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулсан. Ингээд 1998 оны нэгдүгээр сарын 2-нд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль баталсан. Улс төрийн хилс хэрэгт холбогдож, цаазлуулсан бол гэр бүлийн гишүүдэд нь нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгсдэд 500 мянган төгрөг нэг удаад нөхөн олгохоор хуульд тусгасан. Одоо болтол тэр хуулийн дагуу нөхөн олговорыг өгч байгаа юм. Гэхдээ үүнийг цаг үеэ даган өөрчлөх болсон хэмээн Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо үзсээр байгаа билээ.
Маргааш 11:00-13:00 цагийн үед авто машинууд гэрлээ асаан явж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог. Маргааш болох эл ойн өдөр Сонгинохайрхан ууланд буй хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон, Монголын улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нар нь хүндэтгэл үзүүлэх юм байна. 1922-1939 онд олон мянган гэмгүй хүнийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, буудан хороож байсаныг тогтоосон учир 1990 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулсан. Ингээд 1998 оны нэгдүгээр сарын 2-нд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль баталсан. Улс төрийн хилс хэрэгт холбогдож, цаазлуулсан бол гэр бүлийн гишүүдэд нь нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгсдэд 500 мянган төгрөг нэг удаад нөхөн олгохоор хуульд тусгасан. Одоо болтол тэр хуулийн дагуу нөхөн олговорыг өгч байгаа юм. Гэхдээ үүнийг цаг үеэ даган өөрчлөх болсон хэмээн Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо үзсээр байгаа билээ.
Маргааш 11:00-13:00 цагийн үед авто машинууд гэрлээ асаан явж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажээ.
Н.Энхболор
0 Сэтгэгдэл























