Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилга ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус сургууль 1956 онд 320 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдсан бөгөөд барилгын насжилтын хугацаа дуусч, газар хөдлөлийн норм дүрмийн шаардлага хангахгүй болсон тул буулгаж, 2019 онд шинээр барих ажлыг эхлүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн барилгыг 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж, бага ангийн сурагчдад зориулсан хичээлийн танхим, ариун цэврийн өрөө зэргийг тусад нь шийдвэрлэж, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж ашиглалтад орууллаа.

Барилгын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажилласан бөгөөд орчин үеийн жишигт нийцсэн спорт болон урлаг заал, номын сан, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн гадна талбай, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэжээ.

Сургуулийн барилга ашиглалтад орсноор хамран сургах тойргийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны хүүхдүүд гэртээ ойр, шинэ хичээлийн байранд боловсрол эзэмших нөхцөл боломжоор хангагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

 

 

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан