Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Боловсролын байгууллага ашгийн бус байх, хүүхдүүдийг 3 настайгаас нь цэцэрлэгт авах асуудлаар санал солилцжээ

Амралтын өдрүүдээр Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар саналаа хэллээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим боловсрол буюу зайн сургалтыг чанаржуулах зэргийг тусгаж өгсөн. Хуулийн амин сүнс бол багш бэлтгэх тогтолцоо. Өнөөдрийн байдлаар 40 сургуульд багш бэлтгэж байна. Багш бэлтгэх тогтолцоог сайжруулж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжоор хангах нь чухал гэдгийг хуулийн ажлын хэсгийн гишүүд онцолж байна.

Мөн боловсролын байгууллага ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр эзэмшүүлдэг байх, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог нарийвчлан тогтоож өгөх, хоёр дахь хэл англи хэл байх, дээд боловсролын сургалтын асуудал зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

1 Сэтгэгдэл
yuun 3 nas ve novshnuudaa
Хамгийн их уншсан