Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭНИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА


Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй Олимпын зөвлөлийн удирдах ажилтны зөвлөгөөнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Энэ үеэр БШУ-ы сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэв.  

2024 оноос суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх бэлтгэлийг хангаж байна. Шинэчлэлийг хийхдээ багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд эрүүл, чийрэг иргэнийг хөгжүүлэх бидний энэ ажилд та бүхний оролцоо чухал болохыг онцоллоо. 

Зөвлөгөөнөөр олимпизм ба олимпын боловсрол, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, олимпын соёл, хүмүүжил үнэт зүйлс, олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн наймдугаар сард Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулагдсан. Ерөнхий сайд ахалж, БШУ-ы сайд орлогч даргаар нь ажиллаж буй тус хороотой МҮОХ нягт хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан