Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Засгийн газар хоорондын хэлэлцээрт суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байна.

Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Элчин сайдын яам Румын улсыг хавсардаг. Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад 9, Румын улсад жил бүр дөрвөн монгол иргэнийг Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тэтгэлгээр суралцуулдаг юм.

Цаашид Монгол, Болгар, Румын улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг дэмжиж, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялгангуяа их, дээд сургуулиуд хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан