Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Өндөр Технологийн Үйлдвэрлэл: Анагаахын болон Ургамлын Биотехнологи” бизнес уулзалт болно
Монгол улс хүрэн эдийн засаг бус ногоон эдийн засагт суурилсан тогтвортой хөгжлийг бий болгох, өөрөөр хэлбэл хүний хүч шаардсан бөөний үйлдвэрлэл бус цөөн хүн амтай орны онцлогт тохирсон мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэржилтийг хөгжүүлэх нь тохиромжтой билээ. Ингэснээр үсрэнгүй бөгөөд тогтвортой хөгжил бодитоор биелэх боломж бүрдэнэ. XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд биотехнологи, бионанотехнологи зүй ёсоор орж байна.
 
Биотехнологи нь эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон гоо сайхны үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээг хамрах бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх салбар юм. Манай улсад биотехнологийн судалгаа, шинжилгээ, технологи дамжуулалт, биологийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын стандартад хүргэх чиглэлээр дорвитой ажиллах шаардлага тулгарч байгаа билээ. Үүний тулд бусад улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага нэвтрүүлэх, технологи нутагшуулах нь зүй ёсны хэрэг юм.
 
Фингэйт ХХК, МоРКос ТББ-аас санаачлан МУИС болон Монголын биотехнологийн тэргүүлэх компаниудтай хамтран “Өндөр технологийн үйлдвэрлэл: анагаахын болон ургамлын биотехнологи” сэдэвт бизнес уулзалтыг 2012 оны есдүгээр сарын 17-18 өдрүүдэд МҮХАҮТанхим дээр зохион байгуулах гэж байна. Тус бизнес уулзалтад Финляндын VTT Техник судалгааны төвийн эрдэмтэн оролцож илтгэл тавихаас гадна Монголын биотехнологийн компаниуд, мэргэжилтнүүдтэй цаашид хамтран ажиллах боломжийн талаар уулзалт болон үйлдвэрүүдтэй танилцах аялалыг зохион байгуулах юм.
 
Финляндын VTT Техник судалгааны төв нь тус улсын инновацийн тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд технологийн олон салбарт үйлдвэр, компаниудтай технологи дамжуулах, технологийн инновац, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бизнес хөгжүүлэхэд хамтран ажилладаг чухал институт юм.

Холбоо барих: 99065455
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://vtt.nmma.co/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан