Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ ЦАХИМ БОЛЛОО

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна. Төсөв баталснаас хойш эхний ажлын өдөр буюу өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сангийн яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтарсан сургалт зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн боловсролын газрын удирдлагууд, төсөв, санхүү, статистик, мэдээллийн сан хариуцсан 80 орчим мэргэжилтэн хамрагдаж төсвийн цахим шилжилтийг хэрхэн удирдан зохион байгуулах талаар мэдээлэл авлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын хэмжээнд анх удаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээж авсан. Ирэх онд боловсролын салбарт эрх зүйн болон төсвийн реформ хийгдэнэ. Тиймээс энэ мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, зөв удирдан зохион байгуулахаас энэ реформ хэрхэн амжилттай хэрэгжих вэ гэдэг нь хамаарах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан