Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЭЛЖИЙН БАГШ НАРЫН САНАЛЫГ СОНСЛОО

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай санал солилцох, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ, нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл оролцож, ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудын саналыг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Энэ хичээлийн жилд нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийн бүсэд байршилтай, бүлэг дүүргэлт өндөртэй 25 цэцэрлэгийн 60 бэлтгэл бүлэгт ээлжийн багшийг туршилтаар ажиллуулж байгаа. Ээлжийн оюутан-багш нь цэцэрлэгийн өдрийн дэглэмийн үдээс хойших хөгжөөн баясгах үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн хөгжлийг дэмжиж, багшлах арга зүйд суралцангаа ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж буй дөрөвдүгээр дамжааны оюутнууд ээлжийн багшаар ажилласнаар мэргэжилдээ бэлтгэгдэх, дадлагажих, орлоготой болох, төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг олон давуу талтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан