Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гэмт хэрэгт өртөмтгий цагдаа нар
Хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхны шалгасан хэргийн 97 хувьд нь цагдаагийн байгууллагын ажилтан холбогдсон гэнэ. Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тасгийн удирдлага гээд дарга, цэрэггүй л гэмт хэрэгт холбогдож байна гээд бод доо.
Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэдхэн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж цагдаагийн байгууллагын нэр хүнд олны дунд унасан.
Цагдаагийн байгууллагын зүгээс албан хаагчдаа гэмт хэрэгт өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй. Дарга нарыг нь ийм санаачилга гаргадаггүй хэмээн шүүмжлэх нь ч бий. Зарим тохиолдолд гэмт хэрэгт өртсөн нэгнээ хамгаалж, хаацайлах, зөвтгөх гэсэн хандлага ч гаргадаг нь нууц биш болсон. Энэ нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхны ажилд хамгийн их саад болдог гэнэ.
Тус албанд өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн ажилтанд холбогдох 3672 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс шүүх 378 хэрэг бүртгэгч, 261 мөрдөн байцаагч, цагдаагийн 2426 ажилтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Тэд хүний амь, эрүүл мэнд, өмчлөх эрх, нийгмийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдсон аж. Энэ тоо баримт цагдаагийн байгууллагыг хүний эрхийг зөрчдөг, хууль сахиулах үүргээ хэрэгжүүлдэггүй хэмээн ойлгоход дэндүү хангалттай. Цагдаагийн байгууллагын цөөнгүй албан хаагч одоо ч тус албанд шалгуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд хүчингийн хэрэгт холбогдсон гэнэ. Мөн 27 вагон самар улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан дуулиант хэрэгт цагдаагийн ажилтан ч холбогдсоныг шалгаж байна. Энэ мэтээр цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэрэг олныг жишээ татаж болно. Цагдаагийн байгууллага эгнээндээ “их цэвэрлэгээ” хийх цаг болсныг дээрх бусармаг үйлдэл нь харуулж байгаа юм.
Түүнчлэн мөрдөн байцаагч нар иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт хамгийн их холбогддог байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа энэ талаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хоёрт эрүү шүүлтийн гэмт хэрэг хамаатай. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үед шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталдаг, хууль бус арга хэрэглэж, хэрэг хүлээлгэх тохиолдол гарч байна” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэлийнхэнд ярьсан юм.
Манай мөрдөн байцаагчид гэмт хэрэг шалгахдаа дэлхий дахинд хоцрогдсон арга хэрэглэдэг гэнэ. Энэ нь хэрэгт холбогдсон хүнийг байцааж, мэдүүлэг авах. Нэг үгээр хэлбэл “Би тийм хэргийг ингэж үйлдсэн” гэж шалгаж буй хүнээрээ хэлүүлдэг гэсэн үг. Гадаадын зарим улсын цагдаагийн байгууллага тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа бол мэдүүлэг авдаггүй. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нь өөр баримтаар нотлохын тулд ажилладаг. Гэтэл манай цагдаагийнхан үүний эсрэг ажиллаж, сэжигтнээс мэдүүлэг авч, хүчээр хэрэг хүлээлгэх гэж хүний эрхийг зөрчдөгөөс өөрсдөө эрүү шүүлтийн хэрэгт холбогддог нь олонтаа. Энэ бол цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан наад захын жишээ.
Нийгэмд хэв журам сахиулж, иргэддээ туслах, тэднийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын өнгө төрх өнөөдөр нэг иймэрхүү л байна.
Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллагыг юун түрүүнд шинэчлэх хэрэгтэй байна. Би ард түмнийг төлөөлж энэ салбарыг өөрчлөх шаардлага тавина” гэж ярьж байгаа юм. Тэрээр цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх гэсэн шаардлага тавьсан. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг нь биелүүлдэг болох үүрэг өгчихөөд буй. Хэрэв энэ шаардлага, үүргийг биелүүлэхгүй бол “Уучлаарай, та миний тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаж чадсангүй. Ажлаа өг” гэсэн байдлаар хатуухан хандана гэдгээ ч Х.Тэмүүжин сайд илэрхийлсэн байгаа. Тиймээс ард иргэд ч гэсэн
ЦЕГ-ын шинэхэн дарга Б.Билэгтэд хандан цагдаагийн байгууллагыг шинэчилж, албан хаагчдаа ёс зүйгээ баримтлан хүний эрхийг дээдэлж, хууль сахиулах үүргээ хариуцлагатай биелүүлэхийг шаардаж болох нь. Цагдаагийн байгууллагыг шинэчлэхэд иргэдийн оролцоо хамгаас чухал.
Хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхны шалгасан хэргийн 97 хувьд нь цагдаагийн байгууллагын ажилтан холбогдсон гэнэ. Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тасгийн удирдлага гээд дарга, цэрэггүй л гэмт хэрэгт холбогдож байна гээд бод доо. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэдхэн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж цагдаагийн байгууллагын нэр хүнд олны дунд унасан.
Цагдаагийн байгууллагын зүгээс албан хаагчдаа гэмт хэрэгт өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй. Дарга нарыг нь ийм санаачилга гаргадаггүй хэмээн шүүмжлэх нь ч бий. Зарим тохиолдолд гэмт хэрэгт өртсөн нэгнээ хамгаалж, хаацайлах, зөвтгөх гэсэн хандлага ч гаргадаг нь нууц биш болсон. Энэ нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхны ажилд хамгийн их саад болдог гэнэ.
Тус албанд өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн ажилтанд холбогдох 3672 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс шүүх 378 хэрэг бүртгэгч, 261 мөрдөн байцаагч, цагдаагийн 2426 ажилтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Тэд хүний амь, эрүүл мэнд, өмчлөх эрх, нийгмийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдсон аж. Энэ тоо баримт цагдаагийн байгууллагыг хүний эрхийг зөрчдөг, хууль сахиулах үүргээ хэрэгжүүлдэггүй хэмээн ойлгоход дэндүү хангалттай. Цагдаагийн байгууллагын цөөнгүй албан хаагч одоо ч тус албанд шалгуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд хүчингийн хэрэгт холбогдсон гэнэ. Мөн 27 вагон самар улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан дуулиант хэрэгт цагдаагийн ажилтан ч холбогдсоныг шалгаж байна. Энэ мэтээр цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэрэг олныг жишээ татаж болно. Цагдаагийн байгууллага эгнээндээ “их цэвэрлэгээ” хийх цаг болсныг дээрх бусармаг үйлдэл нь харуулж байгаа юм.
Түүнчлэн мөрдөн байцаагч нар иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт хамгийн их холбогддог байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа энэ талаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хоёрт эрүү шүүлтийн гэмт хэрэг хамаатай. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үед шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталдаг, хууль бус арга хэрэглэж, хэрэг хүлээлгэх тохиолдол гарч байна” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэлийнхэнд ярьсан юм.
Манай мөрдөн байцаагчид гэмт хэрэг шалгахдаа дэлхий дахинд хоцрогдсон арга хэрэглэдэг гэнэ. Энэ нь хэрэгт холбогдсон хүнийг байцааж, мэдүүлэг авах. Нэг үгээр хэлбэл “Би тийм хэргийг ингэж үйлдсэн” гэж шалгаж буй хүнээрээ хэлүүлдэг гэсэн үг. Гадаадын зарим улсын цагдаагийн байгууллага тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа бол мэдүүлэг авдаггүй. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нь өөр баримтаар нотлохын тулд ажилладаг. Гэтэл манай цагдаагийнхан үүний эсрэг ажиллаж, сэжигтнээс мэдүүлэг авч, хүчээр хэрэг хүлээлгэх гэж хүний эрхийг зөрчдөгөөс өөрсдөө эрүү шүүлтийн хэрэгт холбогддог нь олонтаа. Энэ бол цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан наад захын жишээ.
Нийгэмд хэв журам сахиулж, иргэддээ туслах, тэднийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын өнгө төрх өнөөдөр нэг иймэрхүү л байна.
Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллагыг юун түрүүнд шинэчлэх хэрэгтэй байна. Би ард түмнийг төлөөлж энэ салбарыг өөрчлөх шаардлага тавина” гэж ярьж байгаа юм. Тэрээр цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх гэсэн шаардлага тавьсан. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг нь биелүүлдэг болох үүрэг өгчихөөд буй. Хэрэв энэ шаардлага, үүргийг биелүүлэхгүй бол “Уучлаарай, та миний тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаж чадсангүй. Ажлаа өг” гэсэн байдлаар хатуухан хандана гэдгээ ч Х.Тэмүүжин сайд илэрхийлсэн байгаа. Тиймээс ард иргэд ч гэсэн
ЦЕГ-ын шинэхэн дарга Б.Билэгтэд хандан цагдаагийн байгууллагыг шинэчилж, албан хаагчдаа ёс зүйгээ баримтлан хүний эрхийг дээдэлж, хууль сахиулах үүргээ хариуцлагатай биелүүлэхийг шаардаж болох нь. Цагдаагийн байгууллагыг шинэчлэхэд иргэдийн оролцоо хамгаас чухал.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























