Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Торгуулийнхаа мөнгийг “гахайгаар” төлжээ
Замын зөрчил гаргаж, 137 ам.долларын торгууль хүлээсэн нэгэн эр шүүхэд торгуулиа төлөхөөр ирэхдээ 137 ширхэг нэгтийн доллараар хийсэн гахайн орегами тушаах гэж оролджээ. Мэдээж шүүхийн ажилтанд түүний хошин шогийн мэдрэмж таалагдаагүй учир бүгдийг нь задлаад тушаахыг хүсчээ. Харин торгууль төлөгч эр өөдөөс нь “Яагаад? Энэ бол хүчин төгөлдөр мөнгөн дэвсгэрт. Үүний ямар хэлбэртэй байх нь чухал биш. Тэгээд ч тоолоход амар” гээд өөрөө гахайнуудаа тоолж эхэлжээ. Тэвчээр нь алдарсан шүүхийн ажилтан өөр нэгэн ажилтнаа дуудаж, байдлыг тайлбарлахад нөгөөх нь арай хошин шогийн мэдрэмжтэй нэгэн байсан тул “Энэ үнэхээр гоё юм аа. Гэхдээ ийм байдлаар хадгалахад хэцүү учир бүгдийг нь задалж өгнө үү” хэмээн хүсчээ. Эцэст нь торгууль төлөгч эр бүтэн дөрвөн цагийн хөдөлмөр гарган хийсэн гахайнуудаа задлан тушаасан бөгөөд шүүхийн ажилтан түүнийг нь тоолох гэж найман минут зарцуулсан гэнэ.

0 Сэтгэгдэл