Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Автомашины ногоон зээлийг олгож эхэллээ

Голомт банк Тогтвортой санхүүжилтийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн шинэ зээлийн бүтээгдэхүүнийг гаргалаа. Бид байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулсан “Ногоон болон Эко” автомашины зээлийг олгож эхлээд буй юм.
Яагаад ногоон автомашиныг сонгох хэрэгтэй вэ?
- Ногоон автомашин нь энгийн автомашинаас 28-40% бага хорт утааг ялгаруулдаг учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй.
- Үнийн хувьд харьцангуй хямд. Мөн ногоон автомашины зээлийн хүү нь бусад зээлийн хүүгээс харьцангуй бага.
- Эрчим хүчний нөөцийг хэмнэнэ.
- Ногоон автомашин нь 18-40% бага шатахуун зарцуулдаг.
- Ослын үеийн горим сайтай.
- Тос, масло солих гэх мэт ашиглалтын үеийн зардал гарахгүй.
- Дуу чимээ багатай.

Харилцагч та өөрт тохирох, тав тухтай хайбрид болон цахилгаан автомашинаа хүссэн газраасаа сонгоод Голомт банкны салбарт хандан зээлээ судлуулах боломжтой.
Ногоон зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
























