Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо. Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна.

Төмөр-Очирын Ням-Очир нь:

2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш;

2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;

2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;

2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;

2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;

2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.

1 Сэтгэгдэл
Яамны газар нь ерөнхий газар болоод яамнаас гадна бас газар байдаг болох гэж байгаам уу эсвэл яамнаасаа гадна ерөнхий газар гэж байгаад яамны газар нь газар биш ч юм шиг болох гээд байгаам уу ер ойлгодоггүй ээ ямартай ч хүн нь уул нь дажгүй яг л явдаг зам мөрөөр явсан голтой болох сайн залуу байна. Ерөнхий газар гэдэг нь их л давхцаад байх шиг байх юм яамны газрууд Ерөнхий газар хөгжлийн төв аймаг нийслэл дүүргийн газрууд гээд л бүгдийг нь нэгтгээд нэг болгочооч дээ. Баахан боловсролын байгууллагатай боловсролгүй улс болчоод байна цэгцлэх боломж байна уу
Хамгийн их уншсан