Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МҮХАҮТ-аас Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудалтай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргалаа

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд тус банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй 25 зээлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн.

Тус банкнаас олгосон зээлүүд, ялангуяа чанаргүй ангилалд шилжсэн, анхаарал татсан зээлүүдийн хувьд томоохон улс төрчид, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдож, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн, тэдгээр зээлтэй холбоотой шүүхийн үйл явц удаан байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарч үнэн зөвийг тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй МҮХАҮТ санал нэгдэж байна.

Харин Хөгжлийн банкны зорилго чиглэлийн дагуу зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар ашиглан төслөө амжилттай хэрэгжүүлж яваа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг энэхүү асуудалд хутган, олны анхаарлыг өөр чигт залан чиглүүлэх, тэдгээрийн нэр хүндэд халдаж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг илтэд үгүйсгэсэн сөрөг мэдээллийг нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нь маш харамсалтай байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг ул суурьтай судлан дүгнэх, олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх, шүүх хяналтын байгууллагууд нь шударгаар ажиллаж зээл тойрсон асуудлуудын үнэн мөнийг тогтоон шийдвэрлэх, цаашид энэхүү сургамжаасаа суралцан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрүүл, ил тод, хөндлөнгийн хяналттай тогтолцоог бий болгоход анхаарах нь нэн чухал юм.

2022 оны 2 дугаар сарын 11

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан