Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
ЭХ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 1999 оны чуулганаар жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэхээр баталсан. Энэ жилийн хувьд уг өдрийг "Олон хэлээр суралцахад технологийг ашиглах нь: саад бэрхшээл ба боломж" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Технологийн ачаар өнөөгийн боловсролын том саад бэрхшээлүүдийн заримыг шийдвэрлэх боломжтой байдаг. Технологи нь бүгдийг хамарсан, тэгш байдлын үндсэн зарчмуудыг баримталж чадвал хүн бүрд тэгш, хүртээмжтэй, насан туршийн суралцах боломжийг хангах хүчин чармайлтыг хурдасгаж чадна.

КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сургууль хаалтын үеэр дэлхийн олон улс орнууд суралцахуйн тасралтгүй байдлыг хангахын тулд технологид суурилсан шийдлүүдийг ашигласан. ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, ЭЗХАХБ-ын 143 орны сургуулийн хаалтад үзүүлсэн үндэсний боловсролын хариу арга хэмжээний талаар хийсэн судалгаагаар өндөр орлоготой орнуудын 96 хувь нь онлайн платформоор дамжуулан дор хаяж нэг боловсролын түвшинд зайн сургалт явуулсан бол бага орлоготой орнуудын хувьд энэ нь 58% байна. Ихэнх улс орнууд суралцахуйн тасралтгүй байдлыг дэмжихийн тулд телевиз (83%), радио (85%) зэрэг өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг ашигласан гэж мэдээлсэн.

Багш нарт зайн сургалтын чадвар, бэлэн байдал дутмаг байсан нь ойлгомжтой. Олон суралцагчид зайн сургалтад хамрагдахад шаардлагатай тоног төхөөрөмж, интернэт холболт, хүртээмжтэй материал, тохирсон агуулга, хүний дэмжлэгийн тал дээр дутагдалтай байв. Түүнчлэн, зайн сургалтын хэрэглүүр, хөтөлбөр, агуулга нь хэлний олон талт байдлыг тэр бүр тусгаж чаддаггүй нь судалгаагаар батлагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан