Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлнэ

ЕБС-ийн сурагчдыг шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан, эрүүл аюулгүй үдийн хоолоор хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Дундговь аймгаас тус бүр 2 сургууль нийт 6 сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулиудийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2022-2025 онд Жайка-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Япон улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм. Манай улсын тухайд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд сургуулийн үдийн хоолны үйлчилгээ, хүүхдийн биеийн хөгжил болон тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлж буйг шинжлэх ухааны үндэстэйгээр судлан нотлох, монгол орны газар зүйн онцлогт тохирсон хүнсний хангамжийн ложистикийг бэхжүүлэх сайн загвар гарах юм.

Төслийн үр дүнд:

Олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин, хоол үйлдвэрлэлийн ажилчид чадавхжих, үдийн хоолны цэс сайжирна.

Орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо, хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал сайжирна.

Эрүүл, аюулгүй үдийн хоолоор хангахад оролцогч захиргааны байгууллагын хүний нөөц чадавхжина.

Дашрамд дурдахад, Жайка олон улсын байгууллага Монгол улсад сайн дурын ажилтан илгээсний 30 жил, Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 50 жилийн ой энэ жил тохиож байна.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан