Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зарга нэхсэн зам засвар
Нарны илч буураад, үдэш нь эрт жаргах болж. Энэ жил сэрүүхэн намар болж байна. Цаснаас урьтаж, өвлийн бэлтгэлээ базаах гээд Улаанбаатар хот ид ажилтай. Их ч ачаалалтай байна. Оройтож эхэлсэн замын ажил ачааллыг нь улам ч нэмэгдүүлж байна уу даа. Хүмүүс бухимдаж байна. Ядаж байхад 100 айл дахь Сэлбэ голын гүүр, Сансарын тунелийн нүхэн гарц зэрэг томоохон ажил төлөвлөснөөсөө удаан явах юм. Үүн дээр нэмээд нэгдүгээр хорооллын өмнөх зам, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх зам, Чулуун овооны авто замын засвар эхлэх гэж байна. Эдгээр засварын ажлыг цагт нь амжуулж дуусгах болтугай. Үгүй бол, төлөвлөсний дагуу явлаа гэхэд л аравдугаар сарын 10 хүртэл үргэлжлэхээр байгаа юм. Мөн богино хугацаанд засч, сэлбэх зам олон бий.
Зам засварын ажлыг хийхдээ ачааллыг нь нэмэхгүйн тулд хэсэгчлэн хаах аж. “Хэсэгчлэн хаана” гэх үгийн утгыг нийслэлчүүд одоо сайн мэддэг болсон. Ингэж хаасны үр дүнд хотын зам зарим хэсэгтээ юүлүүр шиг болж,  ганцхан урсгалаар машинууд цувж, ялгаагүй л түгжрэл үүсч байна. Магадгүй, хэсэгчлэн хааж буй нь цаг хугацаа алдах үндэс болж байгаа ч юм бил үү.
Өмнө нь хотын төвд түгжрэл үүсдэг байснаа одоо төв нь эзгүйрч, алсрах тусмаа түгжрэх болж. Ажилдаа очих гэж 20-30 минут зарцуулдаг байсан хүн энд тэндхийн засвартай замыг сүлжин, түгжирч саатсаар хоёр цаг шахам явж хүрч байна гэнэ. “Сонгууль” гэж хойшлуулалгүй цаг хугацаанд нь айжуу, тайвуу хийсэн бол өдийд юу боллоо гэж ийм байдал үүсэх билээ. Өнгөрснийг буцааж болохгүйгээс хойш, одоо яая гэхэв. Гагцхүү түргэн, шуурхай гүйцэтгэлээс илүү чухал зүйл байдаг гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Тэр юу вэ гэвэл “чанар”. Богино хугацаа үлдлээ гэж яарч, адгалгүй тавьж буй замынхаа чанар, стандартад анхаараасай гэсэндээ үүнийг хэлж байгаа юм. Зассан нэр зүүж гурилдаад хэрэггүй биз. Тэгснээс зүгээр орхисон нь дээр. Эс бөгөөс ирэх жил эвдэрч дахин хөрөнгө мөнгө зарлагадах байлгүй. Нэгэнт л эхэлсэн юм чинь хийсэн шиг хийх хэрэгтэй. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад ердөө ганцхан жилийн дараа тавьсан замаа эргээд хуулдаг жишиг тогтсон. “Цаг хугацааны давчуугаас болоод чанаргүй зам тавьжээ” гээд ирэх жил энэ замуудаа дахин засахыг нь хармааргүй байна. Хэдийгээр хоёр жилийн доторхи эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр засдаг ч гэлээ, нэг замыг олон дахин засах нь нийгэмд бухимдал төрүүлэх үндэс болж байна.
Үүнийг манай эрхэм дарга нар, хүндэт гүйцэтгэгч компаниуд ч ойлгож байгаа биз ээ. Нэг нь замаа чанартай бариад хүлээлгэн өгч, нөгөө нь хариуцлагатай хэмжиж, шалгаад хүлээж авбал хойтон жил хэн, хэн нь “чихэндээ хонх дүүжлүүлэхгүй” иргэн, аж ахуйн нэгж, эрх мэдэлт дарга гурав амар сайхан жаргах буй за.

Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан