Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ОХУ-ын Владивосток хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээгдэв

Монгол Улсаас ОХУ-ын Владивосток хотод суух Худалдааны төлөөлөгчийн газар өнөөдөр нээлтээ хийлээ. Худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморын хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч В.И. Прокопчук нар оролцов.

Элчин сайд Ө.Энхтүвшин "ОХУ-ын хөгжлийн хамгийн ирээдүйтэй бүс нутгуудын нэг- Алс Дорнодод Монгол Улс Худалдааны төлөөлөгчийн газраа нээж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар Приморын хязгаар, Владивостокоор дамжуулан Ази, Номхон далайн өргөн уудам зах зээл, бизнесийн орон зайд Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах суваг нээх нэн чухал алхам юм. Манай улсыг Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотод нээн ажиллуулах зөвшөөрөл олгож, бүх талын дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, Гадаад хэргийн яам, Приморын хязгаарын засаг захиргаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Владивосток хот бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм- Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтыг зургаан удаа амжилттай зохион байгуулсан хөрөнгө оруулалт, бизнес, транзит тээврийн чухал зангилаа төв юм. Өнгөрсөн жилийн намар энд болсон ээлжит чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын төрийн тэргүүн цахимаар оролцсон. Тэрбээр Владивостокийн чуулга уулзалтын хүндэт индрээс Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилттой байгааг бүс нутгийн орнуудын сонорт хүргэж байсан. Өнөөдөр нээлтээ хийж буй Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар “Транзит Монгол Улс” болох энэхүү цар далайцтай зорилтыг бодит ажил хэрэг болгоход тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэжээ.

 
Шинээр байгуулагдаж буй Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн монголын экспорт импорт, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ өдөр Владивосток хотноо Монгол, Оросын бизнес форум “Худалдаа ба логистик” сэдвээр болж, монгол, оросын бизнес эрхлэгчид, тээвэр зуучийн компанийн төлөөлөгчид, ажил хэрэгч хүмүүс оролцон хоёр талын болон бүс нутгийн худалдаа, тээвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Приморын хязгаарын холбоо хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

 

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан