Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.  

Анх 1996 онд манай улсын интернет хэрэглэгчид 500 гаран байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 2 600 000-д хүрч, хүн амын 84.7% нь ухаалаг утас хэрэглэж байна. Иймээс технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга онцловТухайлбал, боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн асуудалд уг хуулийн хэрэглэгчид буюу оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой төдийгүй эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бий.

Уулзалтын дараа тус сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудад зориулан практикт суурилсан сургалтыг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор байгуулсан Хууль зүйн клиник төвтэй танилцлаа. Мөн парламентын боловсрол, хууль тогтоох үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр судалгааны ажлын хэрэгдэгдэхүүн болохуйц ном, бүтээлүүдээр баяжуулсан Үндсэн хуулийн танхимыг шинээр байгуулжээ. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль нь уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэж, жишиг ногоон их сургууль болох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд сургуулийн орчинд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ус, цахилгааны хэрэглээг хэмнэсэн ахуйн шийдлүүдийг нэвтрүүлж, гаднаа дугуйн зогсоол болон бусад эко бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна.

 М.Должин ХҮИС-ийн захирал, доктор, профессор

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд анх 1992 онд тэр үеийн Зах зээлийн коллеж буюу одоогийн ХҮИС-д багшилж, ажлын гараагаа эхэлж байжээ.  Цаашид D-Parliament цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан