Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Голомт банк БШУЯ-тай хамтран ажиллана

 

Голомт банк БШУЯ-тай хамтран ажиллана

Боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгаж, төсөв санхүүгийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал нар Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд Голомт банк боловсролын салбарын 100 мянга гаруй багш, ажилтанд хамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн карт, цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах бөгөөд эдгээр цогц бүтээгдэхүүн үйлчилгээ нь багш, ажилтнуудад бодит дэмжлэг болох юм.

Голомт банк нь “Нээлттэй банк” стратегийн хүрээнд бүхий л талтай хамтран ажиллаж, тэгш боломж олгох зарчим баримтлан, Монгол Улсын боловсролын салбарын  хөгжлийг байнга дэмжин ажилласаар ирсэн. Цаашид ч боловсролын салбар дахь цахим шилжилтийг хурдасгаж, багш ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна оюутан сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтан та бүхэн энэхүү хөнгөлөлттэй нөхцөлтэй цогц бүтээгдэхүүн үйлчилгээг Голомт банкны өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан