Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Д.Баттулга Чинь И-г хүлээн авч уулзжээ
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Хөх хотын туршлага бидэнд маш их хэрэгтэй гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И “Хөх хот Ардын хуралтай. Ардын хурлын даргаар эмэгтэй хүн ажилладаг. Даргын мэндчилгээг таньд уламжилъя” хэмээв. Хөх хотын хувьд одоогоос 20 гаруй жилийн өмнө агаарын бохирдол ихтэй хотын тоонд ордог байжээ. Харин өдгөө агаар нь цэвэршсэн аж. НИТХ-ын дарга Д.Баттулга “Сонгуулиар НИТХ-д Ардчилсан нам олонхи болсон. Хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах олон ажил хийх, шинэчлэх ч зүйл бий” гэв. Улаанбаатар хот, Хөх хоттой ах дүү хот болон хамтран ажиллаж эхлээд 21 жил болжээ.
0 Сэтгэгдэл
























