Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Малын шүлхий өвчинтэй тэмцэхэд ЖАЙКА-тай хамтарна

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон ХАА, байгаль орчин, эрчим хүчний салбар хариуцсан мэргэжилтэн Накамура Кэйго нарыг Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын дарга хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн үйл явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг солилцов. Мөн тус газрын дарга Д.Батчулуун Монгол оронд шүлхийтэй тэмцэх чадавхыг сайжруулах талаар шинэ төсөл хэрэгжүүлэх талаар танилцуулсныг ЖАЙКА-ийн талаас дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал Эмнэлгийн Ерөнхий Газар мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























